Шри Ланкад коронавирусний анхны тохиолдол илэрчээ

5e2fc46dada49Шри Ланкад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнийг  “News 1st” телевиз иш татан мэдээлжээ.

Өвчтөн 43 настай БНХАУ-ын иргэн байсан бөгөөд өвчний голомт болсон Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотоос Шри Ланкад ирсэн байна.

Өвчтөн эмэгтэйн 1 дүгээр сарын 25-нд халдвартын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өгсөн коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих