Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа

8840

“Россия-Китай: главное” мэдээллийн агентлагт БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн голомт болох Ухань хотноо суралцаж буй Орос оюутан тус хотын нөхцөл байдлын талаар Манэ Шашикян ярилцлага өгчээ.

“Шинэ төрлийн вирусийн голомт болсон Ухань хотод айж цочирдсон нөхцөл байдал үүсээгүй. Түүгээр ч зогсохгүй энэ хотод БНХАУ-ын өнцөг булан бүрээс тэргүүлэгч вирус судлаач, тахал судлаач эмч нар ирж байгаа учраас хотыг хамгийн аюулгүй газруудын нэг гэдэгт бид итгэж байгаа ” хэмээн тэрбээр ярьсан байна.

Түүний өгүүлснээр, Уханий их сургууль оюутны хотхоны нутаг дэвсгэрт вирус тархахаас урьдчилан сэргийлж, оюутнуудын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч байгаа гэнэ.

“Өрөөнөөсөө амны хаалт зүүхгүйгээр гарч болохгүй, гараа тогтмол угаах ёстой гэж бидэнд хэлсэн. Манай сургууль амны хаалт, вирусийн эсрэг эм бэлдмэлийг үнэ төлбөргүй өгөхийн дээр дотуур байранд өглөө, өдөр, оройн хоолыг зөөн авчирч, үнэгүй хооллож байгаа. Биднийг аюулгүй байж, дотуур байрнаас гарах шаардлагагүй болгохын тулд бүхий л зүйлийг хийж байна. Дотуур байранд халдваргүйжүүлэлт байнга хийж, орох хаалган дээр биеийн халууныг шалгаж байгаа” хэмээн Шашикян ярьжээ.

Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ухань болон БНХАУ даяар тархсан шинэ төрлийн титэм вирустэй холбоотой нөхцөл байдлыг дэвэргэж байна хэмээн тэрбээр үзэж байгаа гэнэ.

“Интернэтэд гарсан мэдээнүүдэд итгэхгүй байгаа. Би үйл явдлын төв дээр, болж буй үйл явдлуудыг нүдээр харж байна. Нэн тэргүүнд барууны хэвлэлүүд нөхцөл байдлыг хэт дэвэргэж, ингэснээр хүмүүс цочирдож байгаа юм” хэмээн тэрбээр өгүүлжээ.

ТИТЭМ ВИРУС: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛҮҮД болон

Ухань хотоос өгсөн БОДИТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

 Г.Бямбасүрэн

SHUUD.MN


URL:

Сэтгэгдэл бичих