“Анод” банкнаас завшсан 40 тэрбумын эздийг нэрлэж байна

2008 оны УИХ-ын сонгууль болохоос өмнө Иргэний хөдөлгөөний нам байгуулагдаж, тус намын даргаар “Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Давааг томилсон билээ. Тэрбээр угаас цэргийн мэргэжилтэй нэгэн байсан бөгөөд тус намыг байгуулалцсан Ж.Батзандан, О.Магнай, М.Чимэдцэрэн, хуульч М.Ичинноров нарыг дэмжиж ажиллахаар болж, Хан-Уул дүүргээс өөрөө нэр дэвшихдээ “Анод” банкны хөрөнгөнд дур мэдэн гар дүрж их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн хэрэгт холбогдон Гүйцэтгэх захирал З.Гүр-Аранз нарын хамт хэдэн сар “Ганц худаг”-т хоригдож байсан юм. Анхнаасаа валютын ченж хийж байсан хэсэг залуус ийнхүү “Анод” хэмээх банкийг байгуулж, хувьцаа гарган хадгаламж эзэмшигчдийн мөнгийг татан төвлөрүүлснээр тэдний ирээдүй гэрэлтэж эхэлсэн гэдэг.

Тэгвэл нэг л нартай өдөр “Анод банк дампуурах гэж байна” гэсэн яриа гарав. Учир нь, нэгэн валют солих үйлчилгээ эрхэлдэг компанийн захирал тус банкинд хадгалуулсан найзынхаа 100 гаруй сая төгрөгийг гаргуулж авахаар бүх л өдөржин  “Анод” банкны салбарууд руу танил талаараа яриулж тав, арван саяар нь арайхийж цуглуулсан гэдэг. Үүнээс харахад тус банк мөнгөгүйдэж, байсан мөнгөө баруун, солгойгүй цацсан нь хожим олонд ил болов. “Анод” дампуурахтай зэрэгцээд тус банкинд хадгаламжтай байсан хүмүүс хохирогч болж, ажилчид нь гудамжинд гарсан. Ингээд тус банкинд Монголбанкнаас шалгалт хийгдэхэд ард түмний мөнгийг “Анод”-ын захирлууд ямар ч барьцаа хөрөнгөгүй цацсан нь ч тогтоогдов. Чингээд бид олныг үл нуршин тус банкны томоохон 46 зээлийн хэрэгт холбогдсон компаниудын жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна. Үүнээс гадна томоохон зээлдэгчид болох “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “Моннис”-ын Б.Чулуунбаатар нар ч мөн олон арван тэрбумыг зээлчихээд төлөлгүй луу унжиж байгааг бид мэдэх билээ.

2009 оны 12-р сарын 31-ны байдлаар

А.Харанга wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих