Аварга болоод нулимсаа барьж чадаагүй сүмочин

712-1580347312712-15800830855e2d5aa4660f7Сүмочин Токушёорюү энэ удаагийн барилдаанд аварга Такакейшог ялж аварга болохдоо уйлжээ. 188 кг жинтэй тэрээр энэ жилийн эхний сүмогийн үндэсний тэмцээний сүүлийн барилдаанд өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэж гаргасан аж. Түүнээс гадна 15 хоног үргэлжилсэн тэмцээний үеэр 14 удаа өрсөлдөгч нараа ялсан сайхан барилдаан үзүүлжээ.

Токушёорюү “ Магадгүй би уйлсан байх. Гэхдээ тэр үед бүх дарамт шахалтнаасаа ангижирч байгаагаа мэдэрсэн гэж ярьсан байна. Мөн би чансаа эрэмбэ муутай бөх байсан. Тиймээс надад айх зүйл байгаагүй. Чадах бүхнээ хийсэн.

Түүнээс гадна хэдэн хоногийн өмнө их сургуулийн дасгалжуулагчаа нас барсанд харамссан. Тиймээс түүний төлөө үүнийг хийх ёстой гэж бодсон гэв. Тэрээр энэ амжилтыг үзүүлснээр 2000 оны гуравдугаар сараас хойш доод зиндааны бөхөөс гарсан сүмогийн дээд зиндааны барилдаанд түрүүлсэн анхны бөх болж байгаа аж.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.