CORONAVIRUS: Халдвар авсан хүний тоо ганцхан өдрийн дотор 1737, нас барсан хүн 38-аар нэмэгджээ

15803505695e323c691151fБНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар нийт 7711 тохиолдол бүртгэгдэж,  1370 хүний биеийн байдал хүнд, 170 хүн нас баржээ.

Харин өчигдөр оройны байдлаар, халдвар авсан байх магадлалтай 12167 тохиолдол шинээр бүртгэгдэж,  124 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Тодруулбал, ганцхан өдрийн дотор коронавирусын халдварын тохиолдол 1737-гоор нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 38-аар нэмэгджээ.

Мөн Төвдөд шинэ тохиолдол бүртгэгдсэн гэдгийг БНХАУ-ын Эрүүл мэндийн газрын удирдлагууд онцолсон байна.

Дашрамд, БНХАУ-ын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт бүртгэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN


URL:

Сэтгэгдэл бичих