“Ливерпүүл”-ийн залуус “Челси”-гийн амжилтыг эвдлээ

-4146439864401461218_900_x_601Английн Премьер лигийг итгэл төгс өнгөлж яваа “Ливерпүүл”-ийн залуус эвдэж болох бүхий л дээд амжилтыг шинэчилж эхэллээ. Тэд лхагва гарагийн “Вест Хэм”-ийг 2:0-ээр буулгаж авснаар 70 онооны босго давлаа. Ингэснээр Европын топ дөрвөн лигт анх удаа 24 тойргийн дараа 70 оноо авсан баг болж, нэгэн шинэ амжилт тогтоов. Мөн Премьер лигт нэг улиралд тоглосон бүх багаа хожсон анхны багаар тодорлоо. Энэ улиралд Премьер лигт “Манчестер Юнайтед”-ын талбайд 1:1-ээр тэнцсэнээс хойш 15 тоглолт дараалан хожоод байна. Энэ нь 2017 оны “Манчестер Сити” клубээс гурваар бага үзүүлэлт юм. Хэрэв тэд дараагийн дөрвөн тоглолтдоо хожвол энэхүү дээд амжилтын эзэд болно. Мөн Премьер лигт хожигдоогүй цуврал нь 41-д хүрч, “Челси”-гийн амжилтыг эвдлээ. “Челси” клуб 2004-2005 оны хооронд 40 тоглолт хожигдоогүй. Английн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 40-ээс дээш тоглолт дараалан хожигдоогүй өөр хоёр баг байгаагийн нэг нь “Ноттингем Форест” бөгөөд 1977-1978 оны хооронд 42 тоглолтод ялагдал амсаагүй юм. “Ливерпүүл” 25 дугаар тойрогт талбайдаа “Саутхемптон”-тай, 26 дугаар тойрогт “Норвич”-ийн талбайд зочилно. Энэ хоёр тоглолтод хожигдохгүй байхад “Ноттингем Форест”-ын амжилтыг эвдэнэ. Тэгвэл энэ жагсаалтыг “Арсенал” клуб 49 тоглолт ялагдаагүй амжилтаар тэргүүлдэг. 2003-2004 оны хооронд “Их буучид” ийм амжилт үзүүлж байсан билээ. Энэхүү агуу амжилттай зэрэгцэхэд “Ливерпүүл”-д найман тоглолт хожигдохгүй байх даалгавар үлдээд байна. “Ливерпүүл”-чүүд хоёрдугаар байрт яваа багаас 19, дөрөвдүгээр байрт жагссан багаас 30, тавдугаар байрын багаас 36 оноогоор тасарчээ

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.