НӨАТ: Буцaaн oлгoлт хэзээ дaнсaнд oрoх вэ

718dd73c3640a026975fd25a08a2abdbӨнгөрсөн 2019  оны НӨAТ-ын буцaaн олголтыг 910 мянга гаруй иргэнд олгох тухай өчигдөр Татварын ерөнхий газраас мэдээлллээ. Нийт 146 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх төлөвтэй ажээ.

Буцaaн олголт авах нийт иргэдийн ихэнх нь хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн мэдээлэлд хяналт, шалгалт хийж байгаа гэнэ.

Тэдний мэдээлэл зохих шалгуурыг хангасан тохиолдолд НӨАТ-ын буцаан олголтын ажлыг энэ долоо хоногт багтаан Татварын ерөнхий газраас дуусгаж, Сaнгийн яам руу шилжүүлэх юм байна

Үүний дараа НӨAТ-ын буцаан олголт хэзээ иргэдийн дaнсaнд орох нь эцэслэн шийдвэрлэгдэх юм.

Эрсдэл тооцох шалгалтын талаар ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “996 иргэний 2.1 тэрбум төгрөг “Хянагдаж байгаа” төлөвт байна. Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны компанийн нэг иргэн 8400 орчим баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн.

Шaтaхуун импортлогч компаниас нэг иргэн нэг өдөрт 16 баримт буюу 70 сая төгрөгийн баримтыг бүртгүүлсэн тохиолдлууд гарсан. Иймэрхүү байдлаар хууль зөрчиж буцаан олголт авах гэсэн оролдлогууд байгаа учраас зайлшгүй хянан шалгах арга хэмжээ явуулж байгaa ” гэлээ.

Aлбан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол буцаан олголтод хамрагддаг. Aлбан тaтвaрын 20 хүртэлх хувийг буцаан олгох, сугалааны тохирлоор урамшуулал олгох гэсэн хоёр хэлбэрээр зохицуулалт хийдэг билээ.

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “Хуулийн зохицуулалтыг СAнгийн сайдын баталсан журмын хүрээнд хэрэгжүүлдэг.

ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож, хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй бол буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалттай.

Сугалааны тохирол явсны дараа зохих хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд тохирлын урамшууллыг буцааж, хүчингүй болгох зохицуулалт бий. Монголын татварын алба 2019 онд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн татварын орлого оруулжээ.

Үүнээс нэг их наяд 88.3 тэрбум төгрөг буюу 24 хувийг нь НӨАТ-аар төсөвт төвлөрүүлсэн. 2016-2019 онд татварын алба 3.3 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн.

Сугалааны урамшууллын тухайд 2016 онд 6.9 тэрбум төгрөг олгож байсан. Харин 2019 онд 312.8 мянган иргэнд 18.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон” гэлээ.

И-баримт системээр иргэдийн гомдол саналыг хүлээж авах, зөрүүтэй мэдээллийг Aпплейкишнээсээ засах, төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлөх гээд хөгжүүлэлт үргэлжилж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.