Филиппин Хятадын иргэдэд виз олгохоо зогсоожээ

5e33e3ce1e912Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте “2019-nCoV” вирусний халдварын голомт болох БНХАУ-ын Хубэй муж болон халдварын тохиолдол бүртгэгдсэн тус улсын бүс нутгуудын иргэдэд виз олгохыг хориглосон байна.

Эрүүл мэндийн сайдынн өгсөн зөвлөмжийн дагуу тавьсан хориг “Филиппиний ард иргэдэд учирч буй аюул үгүй болох хүртэл” хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сальвадор Панело мэдээлжээ.

Шинэ коронавирусний халдварын анхны тохиолдол Филиппинд нэгдүгээр 30-нд бүртгэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих