Солонгост ажиллаж буй монгол залуус цуглуулсан амны хаалтаа тарааж эхэллээ

8964

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууд 10,000 ширхэг амны хаалт цуглуулж, Монгол руу илгээх аяныг санаачилжээ. Эхний байдлаар 3,700 ширхэг маск цуглуулсан нь Монголд ирсэн бөгөөд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хэмээн үзэж, эхний ээлжинд сэтгүүлчдэд тараахаар болжээ. Улмаар өнөөдөр болсон Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр эхний маскуудаа сэтгүүлчдэд өгсөн юм.

Энэ талаар иргэн С.Амгалан “Бид монголчууддаа санаа зовж байгаа учраас энэ аяныг эхлүүлсэн. Эрүүл мэндийг дэмждэг “Хамтдаа алхаж, гүйцгээе” гэдэг бидний группийнхэн ийнхүү 10,000 ширхэг маск цуглуулах аяныг эхлүүлээд Солонгост байгаа монголчууд маань маш идэвхтэй оролцож байгаа.

Эхний ирсэн маскнаас бид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тул сэтгүүлч, зураглаач нарт өгч байгаа. Дараагийн маскууд ирэхээр эхчүүд, хүүхдүүд болон захын хорооллуудаар явж эрсдэлт бүлгийн хүмүүст тараана” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих