Ажлын хэсэг хуралдав

83341550_2769313263123604_7509093663801081856_nНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр ахалж байгаа бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлын хэсгийн анхны хурлыг хийж, холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгсөн юм.

Тухайлбал, Засаг даргын орлогч Д.Уламбаяр томуу, төст өвчин, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, болзошгүй тохиолдлын үед шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж ажиллах үүрэг, чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.