Хавар мах магнат гарах уу, Улаан сайд аа

712-1546818105aea11fc21bb11d39originalШинэ он давахтай зэрэгцэн монголчуудын хувьд Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын уур амьсгал орж, тавгийн боов, чихэр жимс, цагаан ногоон идээний реклам сурталчилгаагаар “бөмбөгдүүлж” эхэлдэг нь гэм биш зантай. Уг зангаас гадна энэ жил БНХАУ-д дэгдсэн коронавирусийн улмаас “муу эр дайнд” гэгчээр Монголчууд хүнсээ нөөцөлж, өргөн хэрэгэлээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлээд авлаа. Үүний тод жишээ нь, махны үнэ долоо хоног бүрт өссөн үзүүлэлттэй гарч байна.

Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9745 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11437 төгрөг байна. Тэгвэл өдгөө үхрийн махны үнэ  килограмм нь 9000-12.000 төгрөг болоод байна.

Махны үнэ сүүлийн нэг сард эрчимтэй нэмэгдэж байгааг наймаачид эрэлт нийлүүлэлт багассантай холбон тайлбарлав. Тэгвэл хаврын цагт нийлүүлэлт эрс багасдаг үе эхлээгүй байхад ингэж нэмэгдэж байгаа ханш “магнат” гарахад бэлэн байна.

Өдийд өвлийн идэшээ хэдийнээ базаагаад дуусчихсан Нийслэлийнхэн дахин нэг килограмм махыг 10 мянга хол давсан үнээр авахгүй гэсэн баталгаагүй боллоо. Угтаа бол Ч.Улаан махны үнийг хар толгойгоороо хариуцах үүрэг авсан.

Саяхан болсон Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр У.Хүрэлсүх Ч.Улаан сайдад хандаж  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” хэмээснээ дахин сануулаад авсан билээ.

 Гэвч махны үнэ нэмэгдсээр байна сайд аа.

http://dorgio.mn/p/114519


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.