Өмнөд Солонгост 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
Өмнөд Солонгост хоёрдугаар сарын дөрөвний байдлаар шинэ төрлийн титэм вирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчлөлийн хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлснийг Regnum мэдээллийн агентлаг дамжууллаа.
Өмнөд Солонгост бүртгэгдсэн 16 дахь тохиолдол нь БНСУ-ын 42 настай эмэгтэй байсан бөгөөд тэрбээр Тайланд руу аялаад, нэгдүгээр сарын 19-нд эргэн ирсэн байна. Нэгдүгээр сарын 25-ны өдрөөс өвчний шинж тэмдэг илэрсэн ч хоёрдугаар сарын гуравны өдөр л түүнийг тусгаарлажээ. Улмаар шинжилгээ авахад титэм вирусээр халдварласан гэдэг нь батлагдсан байна.
Энд дуулгахад, хоёрдугаар сарын хоёрны өдөр БНСУ-д шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний 15 дахь тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Хятадын иргэн 40 настай эмэгтэйгээс шинэ төрлийн титэм вирус илэрчээ.
URL: