Тайванийн хөлбөмбөгийн багийг Монгол Улс хүлээж авахаас татгалзжээ

9019

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Улаанбаатарт AFC Cup тэмцээнд тоглохоор ирэх байсан Тайванийн хөлбөмбөгийн багийг Монгол Улс хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсан тухай FocusTaiwan сайтад мэдээлжээ.

“Taipower Football Team” клубын менежэр Чэн Куэй Жэн баг нь өнгөрсөн Ням гарагийн өглөө Улаанбаатар руу нисэх төлөвлөгөөтэй байсныг мэдээлсэн байна.

Гэвч тамирчид нисэх онгоцны буудлын тийз бүртгэлийн хэсэгт ирээд Монгол Улс Тайванийн иргэдэд хилийн хориг тавьсныг мэдсэн гэнэ.

Монгол Улс хилийн хориг тавихдаа “Хятадын бүс нутаг” гэсэн нэрийн дор эх газрын Хятад, Хонг Конг, Макао, Тайванийг багтааж байгаа тухай Тайванийн Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга Фан Чин Рен тайлбарлажээ.

Одоо тус холбоо болон Тайванийн Гадаад хэргийн яам өөрийн улсыг Хятадын нэг хэсэг биш тул хоригоос гаргах ёстой гэсэн байр сууриа Монголын талд илэрхийлээд ярилцаж байгаа гэнэ.

“Taipower Football Team” багийнхан Монголын талын шийдвэрийг хүлээж, нислэгээ хойшлуулаад байгаа ажээ.

Тус баг хоёрдугаар сарын 5-ны өдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны AFC Cup цомын тэмцээнд Монголын “Ulaanbaatar City” багтай тоглох хуваарьтай юм байна.

Эх сурвалж: FocusTaiwan.tw


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.