“Х.Мандахбаярыг “алаадах” 250 сая төгрөг өгье” гэжээ

9020

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг “Ална, үхэл дээр чинь бүжиг хийнэ” гэж дарамталсан талаар Х.Мандахбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрбээр, “Хуулийн дээр сандайлж суусан олигархууд яаж хүн заналхийлдэг, ямар аргаар хүн алдаг гэдгийг харцгаа!!!

Заналхийлэл ил цагаан боллоо. “Ална, хүйс тэмтэрнэ” гэсэн заналхийлэл, сүрдүүлэг сүүлийн нэг жилд тасраагүй. Энэ заналхийлэл хаанаас явагдаж байгааг, улаан цайм гүтгэлэг зохион байгуулах гэмт хэргийг хэн захиалсныг, санхүүжүүлснийг ойлгож байсан. Зарим баримтууд гарт орж ирсэн. Одоо бүр олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлж, амь насанд заналхийлж эхэллээ. Асуудлыг цагдаа, прокурорын байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа учраас удаан дуугүй явлаа. Хуулийн байгууллагад итгэхийг хүссэн.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж твиттер хуудсандаа 2020.02.01-нд “Би чамайг цааш нь харуулчихаад, хөөрхий муу сүнсийг чинь тамд явуулчихаад, бага сага баяр тэмдэглэнэ”, “Чамайг үхэж далд ортол чинь зовооноо. Там болгоноо амьдралыг чинь. Айдасын өвчин тусаад баас шээстэйгээ холилдноо чи”, “Чиний үхэл дээр бүжиг хийхээр бэлдэж л байгаа шүү. Гоё бүжиг”, “Чамайг явуулнаа. Чамайг шаах гаруудыг шагнанаа” гэх мэтээр жиргэв. Шууд ална гэж заналхийлж, аллага захиалсан зар явуулж байгаа хэрэг биш үү.

No photo description available.

Image may contain: text that says 'Baldorj Replying to @AnujinMNG and энэ нээрээ азгуй амьтан шγγ. хурэлбаатар хурэлсух энэ тэрийн бууны нохой болоод амжилт олно гэж бодсон байх. тэд нар чинь эрх мэдлээс холдож л таараа. гелег болгоноо чамайг. Baldorj 2m Replying to @AnujinMNG and чамайг ухэж далд ортол чинь там болгоноо амьдралыг чинь. айдасын евчин тусаад баас шээстэйгээ холилдноо чи.'

Image may contain: text

Image may contain: text that says 'All Mentions Baldorj 1m Replying to @AnujinMNG and чамайг явуулнаа. чамайг шаах гаруудыг шагнанаа.'

Image may contain: 1 person, text

Сүүлийн үед ийм үйлдэл гаргах нь хэвийн үзэгдэл боллоо. Цагдаа, прокурорын байгууллага асуудлыг шударга бус шалгаж байж магадгүй гэсэн эргэлзээ улам нэмэгдлээ. Тост, тосон бумбыг дахин ухахын төлөө энэ хүмүүс ингэтлээ улайрч байна. Та нар алж магадгүй ч айлгаж барахгүй. Ийм зүйлийг хараад суудаг төр засаг, хуулийн байгууллага байна гэж үү!? Энэ даварсан новшнуудыг дийлдэг хууль, цагдаа Монголд алга уу. Ийм асуудлыг олж харж бичдэг, сурвалжилдаг шударга үнэний “туйл” болсон, ёсзүйн эрхэм дээд нь мэт “гэрэлтсэн” зарим хүмүүс хаачив. Нийлээд явж байгаа юм биш биз. Хоёр зүйлийг хатуу хэлье. Шударга бус зүйлтэй үхэж байсан ч эвлэрэхгүй. Хэн ч бай ийм новшнуудтай нийлж гүтгэх гэж байгаа бол, шантаажилж зогсооно гэж бодож байгаа бол алалцана. Хэнээс ч, юунаас ч айхгүй. Бас зогсохгүй.

Сүүлийн гурав хоногт зарим бизнесменүүд сүрэглэн сэтгүүлчид рүү санал тавьж, дарамталж байгаа юм байна. “Х.Мандахбаярыг “алаадах”. 250 сая төгрөг өгье” гэжээ. Хэн хэн яаж дарамталж, шантаажилж, заналхийлж байгааг дэлгэх цаг болж. Тэвчээрт хязгаар бий!!! / УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийн зарим жиргээг нийтлэв/” гэжээ.

АРДЧИЛАЛ.МН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.