НӨАТ-ын буцаалтыг ирэх даваа гаригаас олгож эхлэхээр болжээ

баримтЗасгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголттой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10 буюу ирэх даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ. НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэнд нийтдээ 146.1 тэрбум төгрөг олгох юм байна.

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгдсэн байна.

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ оноос эхлэн буцаан олголтыг улирал тутамд олгох юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.