С.Жавхлан “Гал үндэстэн” холбооноос ХЗДХ-ын сайдын “туршуул” гээд хөөгджээ

Дуучин С.Жавхлан дуулиантай нэгдсэн “Гал үндэстэн” холбооноосоо хасагдсан. МУГЖ залууг гишүүнчлэлээсээ хасаж аваад тун удахгүй тэргүүн нь болсон Г.Мөнхбаяр С.Жавхланг хуралдаа ирдэггүй, итгэл алдсан хэмээн шүүмжилсэн. Хурал цуглаандаа ирдэггүй зөвхөн шалтаг харин итгэл алдсан нь жинхэнэ шалтгаан байсан гэнэ. Үнэндээ залуу дуучинг Ц.Нямдорж сайдын тагнуул гээд хөөсөн аж.

Гал үндэстэн холбооны бүх үйл ажиллагааг хүчнийхэн урьдчилан мэдээд байсан Г.Мөнхбаяр нарыг дотроосоо нууц мэдээлэгч хайхад хүргэжээ. Ингээд дотоод шалгал явсаар байгаад Ц.Нямдорж сайдын нутгийн дүү С.Жавхлан дээр буусан гэнэ. Дээр нь тэрбээр холбооны хурал цуглаанд ирэхээ байсан нь нэрмээс болж. Гал үндэстэн холбооныхон морио унаад талбай дээр тэмцэж байхад нь дуучин С.Жавхлан ганц ч харагдаагүй.

Мөн Хууль зүйн сайдыг хаацайлсан, хамгаалсан өнгө аястай зүйл ярьж явдаг нь сэжиг тааврыг бүр ч бататгажээ. Ингээд л Г.Мөнхбаяр холбооны удирдах зөвлөлийн хэдээ хуралдуулж байгаад С.Жавхланг хөөж орхисон гэнэ. Уг нь мань хоёр холбоондоо санал их нийлдэг байсан бололтой.

Гал үндэстэнийхэн монгол дээр малгайгаар жигдрэх нь тэр хоёрын шийдвэр байсан гэдэг. Гэсэн ч эцсийн эцэст тангараг тасарч Г.Мөнхбаяр нь дуучин залуугаа “До яамны туршуул” гээж хөөж явуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих