Махны импорт, экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

53c3a76d52c92e9ec05717eb61439253БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Хятад улстай хил залгаа улс орнууд хилээ хааж эхэлсэн.

Мөн БНХАУ-ын Хунань мужид H5N1 буюу шувууны томуу гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар нөхцөл байдал ярвигтай болж байгааг дуулгав. Коронавирусийн халдвар шинээр авсан хүний тоо өдөрт 1000-д хүрч, нас барсан хүний тоо өдөрт 60 болж эрчимтэй нэмэгдсээр байгаа юм.

Мөн H5N1 шувууны томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Ингэснээр манай улс урд хөрш болох БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан махны экспортоо  зогсоов.

Түүнчлэн шувууны томуу гарсантай холбоотой тахианы мах, махан бүтээгдэхүүний БНХАУ-руу импортлох, экспортлохыг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Энэ хориг цаашид 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна гэж албаны хүн онцлов.

http://dorgio.mn/p/114644


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.