УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангайн тендерт ноёрхолоо тогтоосон гэв үү

a8baa56554f96369ab93e4f3bb068c22

Өвөрхангай аймгаас соногдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар нутагтаа зарлагдсан өндөр үнийн дүнтэй тендерүүдийг хамдаг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мэдээж Я.Содбаатар гишүүний хувьд Өвөрхангай аймгийн уугуул ч гэлээ түүний эргэн тойрныхон нь тендерт ялаад байдаг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй. Тодруулбал, “Химон констракшн” ХХК-ийн захирал Ш.Энхтөр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар нэг ангийнхан. Түүнчлэн эрхэм гишүүн ЖДҮ-тэй холбоотой асуудлаас болж ёсзүйн хариуцлага хүлээсэн “Эпато анарваан” компани нь л гэхэд “Химон констракшн”-ы “Sunshine village” хотхонд байрладаг гэдгийг олон нийт андахаа байсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Химон констракшн”-ы үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг юм биш үү гэх хардлагыг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд саяхан үгүйсгэж байсан нэгэн. Уг нь Г.Ганболд аймгийнхаа төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд тухайн жилүүдийнхээ бүтээн байгуулалтын ажил болоод тендерт нь ямар аж ахуйн нэгжүүд оролцсоныг гайгүй сайн мэдэх ёстой хүн.

“Химон констракшн”-ы хувьд 2018-2019 онд гэхэд зөвхөн Өвөрхангай аймагт зарлагдсан 10 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий таван тендерийг авсан байгаа юм. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 21-нд 3.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Богд суманд 320 суудалтай сургуулийн барилгын ажил, тавдугаар сарын 4-ний өдөр 1.2 тэрбумын төсөвт өртөг бүхий Баянгол суман дахь 15 ортой эрүүл мэндийн төвийн барилга зэргийг тоочиж болохоор байна.

УИХ-ын гишүүний сэнтийд заларчихаад сонгогчид болоод тойргийнхоо төлөө бус өөрийн хамаарал бүхий найз нөхөд, ах дүүсийнхээ ашиг сонирхол, орлого ашгийн төлөө ажилладаг энэ мэт хүмүүсийг ирэх сонгуулиар эргүүлэн сонгохгүй байсан нь иргэдэд хэрэгтэй болов уу. Албан тушаалтнуудын нөмөр багтаж, ашигтай тендерүүдийг хумидаг аж ахуйн нэгжүүдийг ч холбогдох байгууллагууд нь шалгахад гэмгүй л болов уу.

http://erennews.mn/article/29966


URL:

Сэтгэгдэл бичих