Ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг олгоно

news_92204_1Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор урамшууллыг жил бүр олгодог. Энэ онд арьс ширний урамшуулалд гэхэд 11.8 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан байна. Ингэхдээ боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан стандартад нийцсэн арьс ширэнд буюу бод малын нэг арьсанд 15000 төгрөг олгодог бол  бог малын нэг арьсанд 3000 төгрөг олгодог юм.

Тэгвэл ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнээс боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд буюу нарийн, нарийвтар болон “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд багтсан аймаг, суманд үржүүлж байгаа бүдүүвтэр хонь, тэмээний ноос  кг-д 2000 төгрөг олгоно. Харин бусад бүс нутагт үржүүлж буй бүдүүвтэр болон бүдүүн хонины ноос  кг-д 1500 төгрөг өгдөг юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.