Жүжигчин Кирк Дуглас таалал төгсжээ

5e3bbe09179d1НЬЮ-ЙОРК. /BBC/. Холливудын жүжигчин Кирк Дуглас 103 насандаа таалал төгсжээ. Энэ тухай түүний хүү Майкл Дуглас “Инстаграмм” хуудсаараа дамжуулан лхагва гарагт мэдэгдсэн байна.

“Тэр бол дэлхий дахины хувьд домог, кино урлагийн алтан үеийн жүжигчин байсан төдийгүй олны дунд шударга ёсны үлгэр жишээ болсон хүнлэг хүн байсан” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Түүнчлэн эцэг нь кино урлагт хэдэн үеэр хадгалагдсан өв соёлыг үлдээж чадсаныг Майкл Дуглас онцлон тэмдэглэжээ.

Кирк Дугласын дүр бүтээсэн хамгийн алдартай кинонууд дунд “Ace in the Hole” (1951), “The Bad and the Beautiful” (1952), “Lust for Life” (1956), “Paths of Glory” (1957), “Spartacus” (1960) зэрэг кино багтдаг байна. Тэрбээр 80 гаруй кинонд дүр бүтээж байсан бөгөөд 1996 онд Оскарын шагнал хүртэж байжээ.

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих