ГЕГ: Хар тамхи болон мансууруулах бодисыг зайнаас болон шууд илрүүлэх төхөөрөмж суурилуулсан

9071

Гаалийн байгууллага нэгдүгээр сард 79 удаагийн зөрчил илрүүлсэн байна. Үүнээс тав нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байжээ.

Зөрчлийн дийлэнх нь гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, хууль бус бараа бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхээр завдсан  аж. Эдгээр зөрчлийг илрүүлснээр 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 75.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын өмч болж хураагдсан бараа бүтээгдэхүүн 19 сая төгрөг байгаа аж. Үүнээс 15 сая төгрөгийг нь гаргуулжээ.

Тухайлбал, нэгдүгээр сарын 29-нд Монгол Улсын иргэн Буянт-Ухаа боомтоор БНСУ руу зорчихдоо 56 сая воныг мэдүүлэлгүйгээр хил нэвтрүүлэх гэж байгаад илэрсэн байна.

Дашрамд дурдахад,  ГЕГ-аас энэ онд хар тамхи, мансууруулах бодис, бэлэн мөнгийг хууль бусаар нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд хар тамхи болон мансууруулах бодис хил нэвтрүүлэх эрсдэл ихтэй боомтуудад  шууд болон зайнаас тандан мэдэх боломжтой сүүлийн үеийн 16 нэр төрлийн төхөөрөмжийг суурилуулсан гэдгийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар хэллээ.

http://eagle.mn/r/68517


URL:

Сэтгэгдэл бичих