АТГ-ынхаан ханаж цаддаггүй Х.Баделханыг хэзээ “дэлбэлэх” вэ

7a5b61894d5637ef50fdbdb657010ca2

-АТГ-ынхаан хууль Х.Баделханд үйлчлэхгүй юм уу-

Ингэж хэлэхийн учир нь манай сайт өнгөрсөн 2017 онд буюу Ж.Эрдэнбатын Засгийн газрыг огцрох үед УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделханы талаарх ноцтой баримтыг олонд хүргэж байсан.

Тодруулбал, тэрбээр дээрх яамны сайд болохын тулд өөрийнхөө 100 хувь эзэмшдэг зам барилгын “Жол” компанийнхаа тусгай зөвшөөрлийг салбарынхаа өмнөх сайд асан Г.Мөнхбаяраар хүчингүй болгуулсан хэмээж байсан. Тэгвэл 2017 оны есдүгээр сарын 07-ны өдөр хүчингүй болоод байсан түүний эзэмшлийн “Жол” компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй гэдгийг түүний 2019 онд мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэг батлаж байна. Ямартай ч тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтахын тулд бичиг баримт хуурамчаар үйлдэж БХБ-ын сайдын албан тушаалд томилогдсон гэсэн үг. Хэрвээ тэрбээр зам барилгын “Жол” компанийнхаа тусгай зөвшөөрлийг цуцлуулаагүй бол сайд болж чадахгүй байх байсан.

Өөрөөр хэлбэл, АТГ-аас нэр дэвшигч нэг бүр дээр Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашигсонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил” гэх нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашигсонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэх эсэхийг тогтоох ёстой.

Хэрвээ ийм асуудал тогтоогдвол нэр дэвшигчийг буцаах эрх АТГ-т байсан учраас Х.Баделхан ямар нэгэн аргаар сайд болохын тулд энэхүү компанийнхаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулан жүжиглэж ийнхүү БХБ-ын сайдын албан тушаалд хууль бусаар заларч Ерөнхий сайд хийгээд АТГ-ынханыг хууран мэхэлсэн гэсэн үг.

Угтаа бол  тэрбээр үнэхээр хууль журмынх нь дагуу тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бол яагаад 2019 оны АТГ-т гаргаж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жол” ХХК-иа 100 хувь эзэмшдэг гэж дурдав. Ямартай ч тэрбээр хуурамч бичиг баримт бүрдүүлж АТГ-нхныг молигодож сайд болсон гэдгийг түүний ХОМ нотолж байна.

Сайд Х.Баделхан БХБ-ын сайд замын маш олон  ажлууд авсныг дараах баримт нотолж байна.

Тодруулбал, түүний 100 хувь эзэмшдэг “Жол” ХХК Баян-Өлгий аймагт хэчнээн замын тендерийг хэд орчим төгрөгөөр хийж гүйцэтгэсэн тухайг баримтаар харуулъя.

1.Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замыг 95.2 тэрбум төгрөгөөр хийсэн.

2. Өлгий сумын 9 дүгээр багт 1 км зам

3.Жана Өлке захаас Бугат сум яваа гурван замын уулзвар хүртэлх 1.5 км

4.Хөгжимт драмын театраас Ахдам зах орох хүртэл 1.1 км

5.Ховд их сургуулийн салбар сургуулиас 1 дүгээр бага сургууль хүртэл 1.5 км

6.Өлгий сумын 2.3.12 дугаар багуудад 0.8 км

7.Думан үйлчилгээний төвөөс Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль хүртэл 0.8 км

8. Өлгий сумын 11 дүгээр баг буюу НЭ-гээс Зах чиглэлд 0.55 км

Тэгэхлээр Х.Баделхан Баян-Өлгий аймагт ямар их эрх мэдэлтэй, монпольдож дээрх тендерүүдийг авдаг гэдгийг баримт харуулж байна. Мэдээж түүний авсан дээрх замын тендерүүдийн төсөвт өртөгийг бодоод үзвэл тооны машинд багтахгүй тоо гарч ирнэ. Зөвхөн нэг  замын тендерийнх нь мөнгөн дүнг харахад 95.2 тэрбум төгрөг. ийм байтал дээрх замуудын чанарыг дурдаад ч хэрэггүй.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Х.Баделханыг БХБ-ын сайд болсноосоо хойш Баян-Өлгий аймагт 100 орчим тэрбум төгрөгийн тендер авсан хэмээн мэдээлж байсан. Тиймээс энэ асуудлыг ч хууль хяналтынхан шалгаж тогтоох ёстой. Учир нь тэрбээр БХБ-ын сайд болсноосоо хойш авсан хэмээж буй учраас ийн хэлсэн хэрэг. Уг нь түүнийг хууль бусаар сайд болчихлоо хэмээн Баян-Өлгий аймгийн нэр бүхий иргэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн Зөвлөлийн дарга Г.Баасанд хүсэлт  гаргаж шалгуулсан ч тус газар уг асуудлыг шалгаагүй өнгөрч байв. Уг нь АТГ-ынхан Баян-Өлгий аймагт маш олон удаа хяналт шалгалтаар очиж ийм асуудлыг шалгадаг ч эцэслэн тогтоодоггүй тухайг эх сурвалж хэлж байв. Угтаа бол энэ бүх замын тендерийг Х.Баделхан БХБ-ын сайд болсноосоо хойш авсан учраас ийнхүү шалгаж тогтоох хэрэгтэй хэмээн хэлээд буй хэрэг.

Тэрбээр  сайд болоод удаагүй байхдаа Монголд монополь болчихсон барилгын компанийн захирлуудын эрх ашгийг гүйцэлдүүлж, төрийн байгууллагад харьяалагддаг байсан тусгай зөвшөөрлийн эрх мэдлийг тэдний гарт шилжүүлсэн гээд маш их ашиг сонирхол түүнд бийг энэ үйл явдал гэрчилж байсан.

Тиймээс АТГ-ынхаан хууль хэнд үйлчлээд байна вэ. Яагаад төрийн албанаас хагартлаа баяжсан сайд Х.Баделханыг шалгахгүй байна вэ. Тэрбээр хуурамч бичиг баримт үйлдэж сайд болсон нь гэмт хэрэг биш гэж үү. Энэ мэтээр нүдэн дээр нь илт хөрөнгөжөөд байхад яагаад АТГ-ынхан нүдэн балай чихэн дүлий байна вэ гээд маш олон асуултууд хариу нэхсээр үлдлээ.

Эцэст нь хэлэхэд АТГ-ынхаан ханаж цаддаггүй Х.Баделханыг хэзээ дэлбэлэх вэ. Хэлж өгөөч.

Бид дараагийн дугаарт Х.Баделхан сайд энэ онд хэдэн тэрбум төгрөгийн тендер авч байгаа. Үүгээр ч зогсохгүй нэг омгийн ах дүү улс болох Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гыламхантай хамтарч ямар, ямар  хууль бус үйлдлийг хийсэн. Мөн тэрбээр ЖДҮ-ээс ямар нэртэй компаниудаар зээл авсан тухай болон түүний охид болох Б.Арна, Б.Галия нар төрийн сангийн зээлээр аль улсад хэчнээн төгрөгийн зээлээр сурсан тухай мэдээллийг хүргэх болно.

Үргэлжлэл бий…

 

Эрхэм сайд Баян-Өлгий аймагт зарлагдсан тендер болгоныг авсан тухай баримт

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.