Амлалт нэхэх ард түмний холбооны Г.Уянга саяхан төржээ

Амлалт нэхэх ард түмний холбоо байгуулан , МАХН, АН-ын амлаад байсан сая, 1,5 сая төгрөгийг ард иргэдийн өмнөөс нэхэн цуглаан хийж байсан Г. Уянга саяхан төржээ. Тэрээр эрчүүдтэй мөр зэрэгцэн цуглаан хийж, хэвлэлийн хурал зарлаж, хүйтнийг үл ажран гүйж байсан. Гэтэл саяхан буюу энэ сарын 6-нд I эмнэлэгт хүүгээ төрүүлсэн байна. Сонирхолтой нь тэрээр яг амарждаг өдрөө хэвлэлийн хурал хийж, цуглаан зохион байгуулана гэдгээ зарлаж байсан юм. Хэн аавын охины хийхээргүй тэмцлийг тэрээр яг төрөхийнхөө 2-хон цагийн өмнө хийгээд, эмнэлэгтээ ирж эсэн мэнд амаржжээ.

Хүүдээ “Бэрх” гэдэг нэр өгчээ. Энэ нэр юунд ч давагдашгүй, дийлдэшгүй, хүчтэй байхгыг бэлгэдсэн гэнэ. Мөн Бэрх бол Бат хааны хүүгийн нэр юм байна. Алтан ордны улсыг захирч байсан түүхэн хүн аж. Тиймээс энэ олон бэлгэдлийг бодож хүүдээ нэр хайрлажээ

Бэрх хүү Г. Уянгын гуравдахь хүүхэд нь юм байна. Тэрээр өмнөх охиноо 2008 оны сонгуулийн үед буюу мөн л Улс төрийн ажил өрнөж байх үеэр төрүүлж байсан гэнэ.

Дашрамд дурдахад Г. Уянга гэрийн эзэгтэй, ээж гэхээс гадна  сэтгүүлч, Үндэсний шинэ намын генсек, хөдөлгөөний зохицуулагч, Амлалт нэхэх ард түмний холбооны гишүүн гэхчилэн олон тодотголтой.

Г. Гэрэлт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих