“Гомо” Нараа Н.Номтойбаяраас сая төгрөг нэхжээ

“МАК” компанийн өв залгамжлагч Н.Номтойбаяр хэдхэн хоногийн өмнө НХХ-ийн дэд сайдаар томилогдож сэтгэл өөдрөг, хараа дээгүүр явах болсон. Тэрээр шинэхэн ажилдаа их л идэвхитэй байгаа бөгөөд өглөө бүр ургах нартай уралдан ажилдаа ирж байгаа нь олон хүний анхаарлыг татаж байгаа гэнэ лээ. Харин хэд хоногийн өмнө нэг сонирхолтой ч гэмээр юм уу, аймаар ч гэмээр юм уу нэгэн үйл явдал тус яамны гадна болсон аж. Ганган хар машинаар яамны гадаа ирж дэгжин хувцасаа гайхуулан бууж ирсэн Н.Номтойбаяр гэнэтийн дайралтанд өртсөн нь тэр хавийн бүхий л хүн, амьтаны нүд чихийг орой дээр нь гаргажээ. Учир нь түүнийг машинаасаа бууж ирэхэд хаанаас ч юм гэнэтхэн “гомо” Нараа гарч ирээд түүнийг машинд нь шахан зогсож, “Номтойбаяраа би группт байдаг ядарсан хүн. Цагаан сарын өмнө ахмад настан болон групптэй хүмүүст өгөх сая төргөрөө яасан бэ” хэмээн өндөр дуугаар асуужээ. Айж, ичих нь зэрэгцсэн Н.Номтойбаяр ихэд сандарч “Өө өгнө ш дээ. Дараа хоёулаа холбогдож байгаад уулзанаа. Танайх хаана байдаг билээ” хэмээн сандарсан байдалтай асуугаад хариултыг нь ч сонсолгүй хаалга руугаа гүйсээр орсон гэнэ лээ.

Н.Хувьзаяа www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих