Улсын онцгой комисс: Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ

014b10d4367f16cb69caeefa9e322778Улсын онцгой комиссын хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргасныг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин уншиж танилцууллаа.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Эрүүл мэндийн сайд санал гаргалаа. Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд тархалт өндөр байгаа нь хөдөлгөөнийг хорьж чадаагүйтэй холбоотой. Хятад улсад Цагаан сарын баярын үеэр хөл хөдөлгөөнийг хорьж чадаагүйгээс тархалт өндөр байсан. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлгөөнийг зогсоохын тулд Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг хуулийн дагуу холбогдох саналыг гаргана. Хуулийн дагуу Ерөнхийлөгчид хүсэлтээ өгөх болов уу.

Нүүрс тээвэрлэлтийг урд хөршийн боомтуудад гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох,

Бөртэ цэргийн үйлдвэр батлан хамгаалахын оёдлын үйлдвэрүүдээр амны хаалт үйлдвэрлүүлэх,

Цэцэрлэг сургууль амарсантай холбогдуулж, хүүхдийн хоолны мөнгийг ариултгал халдваргүйжүүлэлт, багшийн нэмэгдэл цагийн хөлсөнд зохицуулж хэрэглэх,

Мэдээллийн төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах гэж байгааг дуулгаад, хурлаар дээрх шийдвэрүүдийг хэлэлцэн гэдгийг хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих