Шүри цайзыг сэргээн засварлаж эхэлжээ

5e421b3104e7aЯпоны баруун өмнөд нутгийн Окинава мужийн нийслэл Наха хотод оршдог Шүри цайзад гарсан гал түймрийн улмаас сүйдсэн гол байгууламжуудыг сэргээн засварлах ажил эхэлжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн эртний цайзад өнгөрсөн оны 10 дугаар сард түймэр гарсны улмаас ихээхэн хохирол учирсан юм. Даваа гарагт 20 орчим ажилтан Шүри цайзад угсардаг шат байрлуулж, дээврээс унасан хэсгүүдийг цуглуулж эхэлсэн байна.

Гал түймэрт сүйдсэн байгууламжуудыг хэрхэн сэргээн засварлахыг мэргэжилтнүүдийн баг төлөвлөж байгаа бөгөөд тэдний гаргасан загварт тулгуурлан цайзыг сэргээн босгох юм. Окинава мужийн захирагч Дэнни Тамаки Шүри цайзад өчигдөр очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих