Ким Ин Ха буюу Ли Бён Хиун энэ жилийн наадмаар Монголд ирж зодоглоно

Анх “Амьдралын ээдрээ” киноны Ин Ха гэх залуугын дүрээр монголын үзэгчдийн танил болсон солонгосын нэрт жүжигчин Ли Бён Хиун зодог тайлж магадгүй байгаа гэнэ. Тэрээр сүүлийн үед эх орондоо төдийлөн удаан хугацаагаар байхаа больсон бөгөөд кино урлагаас хөндийрч, залуу жүжигчдэд зайгаа тавьж өгөхөөр шийджээ. Учир нь Ли Бён Хиун буддын шашинтай бөгөөд буддын шашинт Энэтхэг, Монгол хоёр улсын аль нэгийг сонгон амьдарч, сахил хүртэх бодолтой байгаа гэнэ. Гэхдээ Энэтхэг хэдийгээр буддын шашин өндөр хөгжсөн төдийгүй сүм хийд ихтэй ч аюулгүй байдлаа бодвол Монгол улсыг сонгох магадлал өндөртэй байгаа юм. Түүнчлэн алдарт жүжигчин маань өнгөрсөн жил нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Монгол улс миний анхаарлыг их татаж байгаа. Их сайхан үзэсгэлэнт байгальтай гэж сонссон. Ойрын хугацаанд Монгол оронд очиж үзэхийг хүсч байна” хэмээн ярьж байсан удаатай. Тиймээс солонгосын төдийгүй Холливүүдийн алдарт жүжигчин Ли Бён Хиун манай орныг сонгон суурьшихыг үгүйсгэх аргагүй юм. Дашрамд дуулгахад тэрээр 1970 оны долдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд Монгол улсад энэ өдөр эрийн гурван наадам болдогыг ихэд билэгшээж, энэ зуны наадмаар манай улсад ирж, зодоглох бодолтой байгаа гэнэ лээ.

Н.Хувьзаяа www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих