Сонгомол бөхийн -87 кг-ын жинд Украины тамирчин алтан медаль хүртжээ

5e439aee56674Ром хотноо болж буй Сонгомол бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээний Грек ромын сонгомол бөхийн -87 кг жингийн төрөлд Украины тамирчин Семен Новиков Унгарын тамирчин Виктор Лёринцийг 7:1 онооны харьцаагаар ялж, алтан медалийн эзэн болжээ.

Энэ тэмцээнд Оросын тамирчин Александ Комаров Туркийн тамирчин Метехан Башартай хүрэл медалийн төлөө барилдаж, 3:1 онооны харьцаагаар ялсан байна. Азербайжаны тамирчин Ислам Аббасов Литва улсын тамирчин Эйвидас Станкевичюсыг 6:2 онооны харьцаагаар ялж, мөн хүрэл медалийн эзэн болсон байна.

2019 оны оросын аварга Комаров өнгөрсөн онд болсон Европын аваргын тэмцээнд мөн хүрэл медаль хүртэж байжээ. Грек ромын сонгомол бөхийн тэмцээн лхагва гарагт өндөрлөх бөгөөд дараа нь чөлөөт бөхийн тэмцээн болох юм. Европын аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 16-нд дуусна.


URL:

Нэр: Weleestagma Огноо: 15 April 2020

cbd buy hemp cbd

Сэтгэгдэл бичих