Хорин мянгатын дэвсгэрт шинэчлэгдэж гүйлгээнд гарсантай холбогдуулан Монгол банкнаас МЭДЭГДЭЛ гаргалаа

9132

50-т, 20000-тын мөнгөн дэвсгэрт шинэчлэгдэн гүйлгээнд гарсантай холбогдуулан МОНГОЛ БАНК-наас энэхүү мэдээллийг хүргэж байна.
САЙЖРУУЛЖ ШИНЭЧИЛСЭН 50-Т, 20000-ТЫН ДЭВСГЭРТҮҮД

Монголбанкны Ерөнхийлөгч 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тушаал гаргаж, орчин үеийн цоо шинэ технологи бүхий хамгаалалтын элементээр сайжруулан шинэчилж, хуурамчаар үйлдэхээс найдвартай хамгаалсан 50-т, 20000-тын дэвсгэртүүдийг гүйлгээнд шинээр гаргахаар шийдвэрлэлээ.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг зогсоох, түүнтэй тэмцэх тал дээр анхаарал тавин ажиллаж байна.

Энэ зорилтынхоо хүрээнд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50-т, 20000-тын дэвсгэртүүд дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн цоо шинэ технологиор хийсэн элементүүдийг оруулан сайжруулж, шинэчилсэн.

Тухайлбал, иргэдэд зориулж энгийн нүдээр шууд хараад хуурамчаар үйлдсэн тэмдэгтээс төвөггүй ялгаж таних боломжтой хамгаалалтын элементүүд болох 3-н хэмжээст, микро оптик хөдөлгөөнт гадаргуутай тууз, мөн 3-н хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулсан хамгаалалтын цоо шинэ элемент агуулснаараа онцлог болсон.

Эдгээр хамгаалалтын шинэ таних тэмдгүүдийг оруулж өгснөөр монгол төгрөг хуурамчаар үйлдэгдэхээс найдвартай хамгаалагдаж, иргэд олон нийт жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хялбархан таних боломжтой боллоо.

Ийнхүү шинэчлэгдсэн 50 төгрөг, 20000 төгрөгийн дэвсгэртүүдийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргах бэлтгэл ажлуудыг Монголбанкнаас хангасан тул 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс гүйлгээнд гаргаж эхэлнэ.

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн дээрх тушаалаар анхны буюу 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртийг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татах шийдвэрийг гаргалаа. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент маш муутай, байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна. Манай улсын хувьд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртийн 90 гаруй хувь нь 2006 оны цонхгүй анхны хэвлэлтийг дуурайлган хийсэн байдаг.
Иймээс 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд түүнийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкин дээр 2019 оны шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болохоор шийдвэрлэлээ.
Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөтэй солиулж авах эрхтэй юм. Монголбанк болон банкууд хуурамч эсэхийг шалгаж авах болно.

МОНГОЛБАНК

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.