Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй

712-15814930905e43a86a4f244Коронавирусний улмаас Вьетнамын анхны метроны туршилтыг хойшлуулжээ.

Коронавирусээр үүсгэгддэг халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын иргэдийг гадаадад зорчихыг хязгаарласан тул Ханой хотын метроны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй тус улсын 100 гаруй мэргэжилтэн шинэ жилийн баярын дараа Вьетнам руу буцаж ирж чадахгүй байна гэж тус улсын Тээврийн яамны мэдээлэлд дурдсан байна.
Анхны шугамыг хоёрдугаар сарын 1-нд туршиж, 20 хоног үргэлжлэх ёстой байжээ. Туршилт амжилттай болсны дараа техникийн хяналтын албанаас аюулгүй ажиллагааны гэрчилгээ олгож, Ханой хотын метроны анхны шугам арилжааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэх байв.
Вьетнамд хөнгөн метроны шугам тавих барилгын ажил 2011 онд эхэлжээ. Төмөр замын мордмол гүүрэн дээрх 13 км урт шугам нь хотын төвийг алслагдмал шинэ орон сууцны хорооллуудтай холбох ажээ. Уг шугамаар тус бүр нь дөрвөн вагоноос бүрдсэн, 1200 зорчигч тээвэрлэх зориулалттай 12 галт тэрэг явах юм. Тээврийн энэхүү төслийг БНХАУ-ын гүйцэтгэгч компаниуд тус улсаас олгосон зориулалтын зээлээр 868 сая ам.долларын өртөгөөр хэрэгжүүлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.