АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ

712-15815502365e4489cbd3391БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Сангийн яамны 2021 оны санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөнд тэмдэглэжээ.

Уг төлөвлөгөөнд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд өнгөрсөн онд гаргасан хүчин чармайлтуудыг дурдаад, тус улсад эдийн засгийн шахалт үзүүлснээр АНУ-тай хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлснийг онцолсон байна.
БНАСАУ-ын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөгжүүлэлтийг зогсоохын тулд АНУ, НҮБ тус улсын эсрэг олон арга хэмжээ авсан юм.  АНУ өнгөрсөн онд БНАСАУ-тай холбоотой 20 гаруй хувь хүн, аж ахуй нэгж, усан онгоцны эсрэг хориг арга хэмжээ авжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.