Коронавирусийн тухай дуу дэлхий нийтийг шуугиулж байна

1-215349-1130768664Сүүлийн хоёр сар гаруй хугацааны турш дэлхий нийтийг цочроогоод буй шинэ коронавирусийн талаар дуу гарсан гэвэл та итгэх үү? Тэгвэл Бүгд найрамдах Доминикан улсын Yofrangel 911 гэх дуучин “Corona Virus” хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргажээ.

Дуучин Yofrangel 911 түргэн тусламжийн машины хойно коронавирусийн халдвар авсан мэтээр аймшигтай ханиаж, найтааж буйг клипэнд дүрсэлдэг.

Энэхүү дууг “Нийгэм, эрүүл мэндийн асуудлыг хөндсөн”, “Эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байгаа хүмүүст мессэж өгсөн” зэрэг эерэг талаас нь хүлээн авсан хүмүүс байхад “Халдвар авсан, нас барсан хүмүүсээр доог хийлээ”, “Коронавирусийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүмүүст хүндэтгэлгүй хандлаа” гэж үзэх хүмүүс ч байв.

Шинэ коронавирусийн анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сард анх БНХАУ-ын Ухань хотод илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 29 улсад тархаад байгаа бөгөөд дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 43’098 болж нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Insider


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.