Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

712-1581558292unnamedМанай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусын халдварын хоёр тохиолдол гарсан. Энэ сарын 8-ны орой лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тус газар нь Гашуунсухайт боомттой хиллэдэг юм.
Иймээс Өмнөговь аймгийн удирдлагууд санаачилга гаргаж, Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхэлсэн.  Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэр бүрэн зогсоод байна.
Тэгвэл Оюутолгойн ордоос зөөдөг зэсийн баяжмалын цуваа  Гашуунсухайтаар гарсаар байгаа талаарх мэдээллийг эх сурвалж өглөө. Зэсийн баяжмал ачсан 32-48 машин тус боомтоор өдөртөө наашаа цаашаа гардаг байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.