Коронавирусний вакциныг 3-4 сарын дараа хүн дээр туршиж магадгүй

712-15815603275e44a28899cd6Одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирусний дөрвөн вакциныг бүтээж байгаа бөгөөд хоёрыг нь 3-4 сарын дараа хүний биед туршиж эхэлж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий гүйцэтгэх захирал Сумия Шваминатан сэтгүүлчдэд мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, ДЭМБ-ын дэлхийн чуулга уулзалтын хүрээнд мэргэжилтнүүд аль вакциныг эн тэргүүнд турших боломжтой хугацааг ярилцжээ. Тэрбээр мөн вакциныг 12-18 сарын дараа хэрэглэх боломжтой гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.
“COVID-19” вирустэй тэмцэх арга хэмжээг боловсруулах дэлхийн хоёр өдрийн чуулга уулзалт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Женевт болсон байна. ДЭМБ-аас зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтад янз бүрийн улсын 400 орчим мэргэжилтэн оролцжээ.
Чуулганы гол зорилго нь шинэ коронавирусний талаарх мэдлэгийн дутагдлыг олж илрүүлэх, эмчилгээний аргыг боловсруулахад олон улсын хүчин чармайлтыг зохицуулах явдал байв.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.