Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч, түүний оронд Ө.Шижир ажиллахаар болжээ

56611658_1173422436165205_2654706864612179968_nЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр өнөөдрөөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа бөгөөд сонгуулийн ажилдаа бэлтгэхээр болсноо мэдэгдлээ. Одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа бөгөөд судалгаа хийсний дараа дэвших тойрог нь тодорхой болох аж.
З.Энхболдын оронд Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээр нь хүмүүс таних Ө.Шижир ажиллах юм байна.  З.Энхболдыг Ерөнхийлөгчтэй таарамжгүй харилцаатай байгаа учраас ажлаа хүлээлгэн өгч байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тэрбээр тодотргоод харилцаа сайн байгаа гэдгийг тодотгов. Нэгдүгээр сараас эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөн ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих