Улаанбаатар их дэлгүүр хууль зөрчиж байна

olloo_mn_1581312243_unnamed (3)Урд хөршид гарсан коронавирусийн халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр энэ өвчний тохиолдол манай улсад бүртгэгдээгүй ч халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, улс даяараа хорио цээр тогтоож, өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж байна.

Гэтэл зарим ААН-үүд үүнийг үл тоон, тоглоом наргиа болгож реклам сурталчилгаа хийж байгаа нь шүүмжлэл хүлээгээд байна. Тухайлбал, Улаанбаатар их дэлгүүр “Коронавирус гай л байна. Эдгээж л таараа” гэх сурталчилгааг телевизүүдээр цацаж эхэллээ. Улаанбаатар их дэлгүүрийн хувьд ашиг хонжоо хайж, үйлчлүүлэгчийнхээ тоог нэмэхээр дээрх сурталчилгааг хийж байгаа ч нийгмийг буруу зүйлд уриалан дуудаж байгааг сануулах хэрэгтэй биз.

Нэмж хэлэхэд, зар сурталчилгааны тухай хуульд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг бүтээх түгээхийг хориглодог. Гэтэл Төрийн байгууллагууд болон ААН, иргэд бүхий л төвшинд боломжит нөхцөлөөр коронавирусээс сэргийлэх сануулга, зөвлөмжийг өгч байхад Улаанбаатар их дэлгүүрийн дээрх рекламаараа асуудлыг үл тоосон байр суурийг илэрхийлж байгаа нь шүүмжлэл хүлээж байна. Иймээс иргэдийг төөрөгдөлд оруулсан сурталчилгааг зогсоох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

83816513_587178608797678_9163338517294612480_n

Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих