Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар худал мэдээлэл агуулсан дуут мессеж илгээсэн иргэнийг шалгаж байна

fakeМонгол шинэ коронавирусын тохиолдол илэрсэн тухай аудио яриа цахим орчинд нэлээн түгж, мессенжерээр хүмүүст түгээгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр ” Цахим орчинд худал мэдээлэл түгээдэг, худал мэдээллээрээ бусдыг төөрөгдүүлэх, бусад хэлбэрээр уриалах ажиллагаагаа таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас шаардаж байна.Өчигдөр цахим орчинд хуудал мэдээлэл түгээж, иргэдийг айдаст автуулж, төөрөгдүүлсэн Чингэлтэй дүүргийн иргэн Г-г шалгаж байна. Төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мушгин гуйвуулах, үгүйсгэх, төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг түгээж байгаа холбогдох иргэдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.

Тиймээс иргэд худал, хуурамч мэдээлэлд болгоомжтой, ухамсартай хандахыг анхааруулж байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.