92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

36cfc1e99f8cf284ae900c972b699711feab2e70Академийн шагнал гардуулах ёслол буюу кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 92 дахь удаагийн Оскарын наадам болох өдөр ойртсоор байна. Оскар 2020 наадмын талаар танилцуулъя. Та наадам болохоос өмнө дараах зүйлсийг зайлшгүй мэдэж байх ёстой юм.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

“Оскар 2020” наадам хэзээ, хаана болох вэ?

Энэ удаагийн Оскарын наадам хоёрдугаар сарын 9-нд Холливудын Dolby театрт болох юм.

“Оскар 2020” наадмыг хэрхэн үзэх вэ?

АНУ-д оршин суугаа иргэд орой 20:00 цагаас ABC сувгаар шууд дамжуулалт үзэх боломжтой юм. Мөн ABC live, Hulu Live, SlingTV-ийн шууд дамжуулалт үзэж болох аж.

“Оскар 2020” наадмыг хэн хөтлөх вэ?

Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил хөтлөгчгүй болно. Өнгөрсөн жил ч мөн хөтлөгчгүй болж байсан билээ.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

“Шилдэг кино” төрөлд хэдэн кино нэр дэвшсэн бэ?

Нийт есөн кино энэ жилийн наадмын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн. Тухайлбал, Ford V Ferrari, The Irishman, Jojo Rabbit, Joker, Little Woman, Marriage Story, 1917, Once Upon A Time In Hollywood, Parasite зэрэг бүтээлүүд.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

Ямар бүтээл хамгийн олон төрөлд нэр дэвшив?

Найруулагч Тод Филиппсийн Joker нийтдээ 11 төрөлд нэр дэвшсэн бол Квентин Тарантиногийн Once Upon A Time In Hollywood 10 төрөл нэр дэвшиж чадсан юм. Мөн Нетфликс нийт 20 номинацид киногоо дэвшүүлжээ.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

Оскарын наадмын түүхэнд ямар шинэ хуудас нээгдэв?

Энэ жил Оскарын наадмын түүхийн хуудаснаа Өмнөд Солонгос кино анх удаа нэр дэвшиж, томоохон амжилт үзүүллээ. Найруулагч Бон Жун-Огийн Parasite бүтээл нийтдээ топ зургаан төрөлд өрсөлдөх юм.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

“Оскар 2020” наадмын маргаантай тал:

Энэ жил наадамтай холбогдуулан #OscarsSoWhite хаштаг трэнд болоод буй. Өмнөх жилүүдэд арьс, өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой асуудлууд наадмын эргэн тойронд үүссээр ирсэн. Харин энэ жилийн тухайд ази бүтээл өрсөлдөж байгаагаас гадна наадмын богино жагсаалтад багтсан бүтээлүүдтэй холбогдуулан тус хаштаг маргаан дагуулаад байна.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

Ёслолын арга хэмжээнд ямар зочид уригдсан бэ?

Та бидний сайн мэдэх Махершала Али, Тимотэй Чаламет, Оливия Колман, Уилл Феррел, Гал, Гадот, Энтони Рамос, Регина Кинг, Кэану Рийвз, Жеймс Корден, Жорж Мкей зэрэг олон уран бүтээлчид уригдсан бөгөөд улаан хивсний ёслолд оролцох аж.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

Оскарын наадмын тайзнаас хэн дуугаа хүргэх вэ?

Уламжлал ёсоор наадмын шилдэг дуу төрөлд дэвшсэн бүтээлүүд амьдаар эгшиглэх болно. Жишээ нь Rocketman, Frozen 2 зэрэг киноны дууг та тайзнаас сонсох нь ээ. Мөн тусгай уран бүтээлчээр Билли Айлиш уригдаад байгаа билээ.

92 дахь удаагийн Оскарын наадмын талаар мэдэх ёстой зүйлс

“Оскар 2020” наадмын төгсгөлд онцлох үйл явдал:

Алдарт сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайант болон түүний охин Жанна нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж Dear Basketball киног гаргах юм. Коби тус бүтээлээр 2018 оны Оскарын наадмаас шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд ялалт байгуулж, Оскар хүртэж байсан билээ. 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын үдэш түүнийг Оскарын шагнал нэгт нөхөд нь ийн санан дурсах аж.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.