АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний эхний үе шатны хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

712-15816583925e462d724a357ШИНГТОН. /TASS/. АНУ, БНХАУ-ын худалдааны маргааныг зохицуулах тухай гэрээний эхний үе шатны хэлэлцээр баасан гаргаас эхлэн хүчин төгөлдөр болж байна. Уг тохиролцооны хүрээнд талууд бараа бүтээгдэхүүнүүдийнхээ татварыг харилцан бууруулах юм. Нэгдүгээр сарын 15-нд Цагаан ордонд гэрээнд гарын үсэг зурсан мөчөөс хойших 30 хоногийн хугацаа чухам хоёрдугаар сарын 14-нд дуусжээ.

“Хэлэлцээр түүнд гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна” гэж АНУ-ын худалдааны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. Хоёр орны хооронд тохиролцоонд хүрэх эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд түүгээр барахгүй Америкийн тал шинэ татвараар сүрдүүлж байв. Вашингтон, Бээжин 12 дугаар сарын 13-нд зарчмын тохиролцоонд хүрсэн юм.
Талууд хоёр дахь үе шатны хэлэлцээр байгуулаагүй цагт гаалийн төлбөрийг цуцлахгүй гэж Америкийн засаг захиргааны төлөөлөгчид цохон тэмдэглэжээ.
Эхний үе шатны хэлэлцээр
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ нараас гадна Америкийн янз бүрийн байгууллагын дарга нар, “Boeing”, “MasterCard”, “Visa”, “ConocoPhillips” зэрэг компанийн төлөөлөгчид оролцсон байна.
Эхний үе шатны хэлэлцээрт заасны дагуу Америкийн “Visa”, “Mastercard” болон “American Express” компани Хятадын төлбөр тооцооны зах зээлд нэвтрэх боломжтой болсон байна. Уг хэлэлцээрт мөн Хятадын тал эхний жилд Америкийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 76.7 тэрбум ам.доллароор, гэрээний хэрэгжилтийн хоёр дахь жилд 123.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ 40 тэрбум ам.долларын өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авна. Мөн автомашин ба эд анги, нисэх онгоц, хөдөө аж ахуйн техник, эмнэлгийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч зэрэг аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнд 75 тэрбум ам.доллар хуваарилжээ. Хятадын тал бас 50 тэрбум ам.доллароор эрчим хүчний эх үүсвэрүүд худалдан авах бол 35 тэрбум ам.долларын үйлчилгээ авна.
Үүнээс гадна, БНХАУ АНУ-аас импортолж буй нийтдээ 75 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүний татварыг хоёр дахин бууруулна.
“2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 13 цаг 01 минутаас эхлэн 2019 оны есдүгээр сарын 1-нд 10 хувийн татвар ногдуулсан бараа бүтээгдэхүүнүүд 5 хувийн, 5 хувийн татвар ногдуулсан бараа бүтээгдэхүүнүүд 2.5 хувийн татвартай болно” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гаалийн татвар, тарифын хорооны мэдэгдэлд дурджээ.Хэлэлцээрт патентыг хамгаалах, хууль бус бүтээгдэхүүнтэй тэмцэх талаар нарийвчилсан заалт оруулсан гэж АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер ярьсан байна. Талууд мөн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан тоног төхөөрөмжийг хураахаар тохиролцжээ.
Хэлэлцээрт арилжааны нууцыг хууль бусаар эзэмшихийг хориглосон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Нэр: 샌즈카지노 Огноо: 24 February 2020

Private colleges embrace Alliant International University, Design Institute of San Diego, the Art Institute
of California and Point Loma Nazarene University. San Diego has a well-developed
cultural scene. http://www.humble.ipt.pw/out/methods-to-more-effectively-convert-your-accounts-receivable-into-cash/

Нэр: 샌즈카지노 Огноо: 26 February 2020

UNO DisneyAll your favourite Disney characters seem on this UNO deck!
Buy Now Peanuts-UnoClassic Peanuts meets basic UNO – what could possibly be better?

Buy Now Uno National ParksEnjoy the scenery while you play
UNO with this National Parks deck! http://www.animated-gifs.eu/atsphp-5.2.1/index.php?a=stats&u=allenvirgo3791

Нэр: 샌즈카지노 Огноо: 28 February 2020

Сэтгэгдэл бичих