Шатахууны үнийн зөвлөл ба үнэ өсгөгчид

5e45eef142bd8Чихэнд наалдацтай сайхан үгс бол “Шатахууны үнийн зөвлөл” гэх энэ өгүүлбэр. Уншмагц л шатахууны үнийг буух тухай автоматаар ойлгогддог болоод цаанаа л нэг өег сонсогддог болов уу. Гэтэл нидэр дээрээ бүгд л шатахуун импортлогч, монополь  компаниудын  дарга нар тэрхүү зөвлөл”-д багтдаг аж. Харин ард иргэдэд ноён доллар өсөхөд дагаад өсдөг бензиний үнэ буурна гэсэн хүлээлт байсаар байдаг.

Хэлбэр төдий энэ зөвлөлийг өнгөрч оны  эхээр хуралдсаныг эц тооцвол  ер хуралдаагүй гэх. Тэгэхлээр яг юу хийдэг нь тодорхой ч юм шиг. Бас энэхүү зөвлөлийг уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ахалдаг гэж байгаа. Командад нь

  1. Сангийн дэд сайд
  2. Зам тээврийн хөгжлийн дэд сайд
  3. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч ,
  4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  5. Онцгой байдлын ерөнхий газар
  6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
  7. Гаалийн ерөнхий газар
  8. Татварын ерөнхий газар,
  9. Тагнуулын ерөнхий газрын дарга
  10. УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга
  11. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч
  12. Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч,
  13. “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  14. “Магнай трейд” ХХК-нийн гүйцэтгэх захирал
  15. “Шунхлай” ХХК-нийн гүйцэтгэх захирал,
  16. “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал
  17. “Сод монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалтнууд багтдаг.

“Шатахууны үнийн зөвлөл”-д багтдаг эдгээр байгууллагын төлөөллүүдээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  бусад нь амаа үдүүлсэн мэт байдаг нь нэгэнт ил болсон асуудал. Асуудал гэдгийн учир нь “Шатахууны үнийн зөвлөл”-ийнхний дунд тохиролцоо явагддаг учраас ийн хэлсэн хэрэг.

Цалин тэтгэвэр нэмэгдэх сургаар шатахууны үнэ өсдөг бичигдээгүй хуультай улс бол ганцхан Монгол. Өнөөдрийн байдлаар зөвхөн АИ92 бензиний үнэ 1840  төгрөгт хүрсэн.

Иргэдийн голлон хэрэглэдэг шатахуун учраас үнэ нь байнга өссөөр ирэв.

Тодруулбал,  2016 он наймдугаар сард 1530 төгрөг байсан бол жилийн дараа буюу 2017 оны наймдугаар сард 1630 төгрөг, 2018 он гарангуут хиймэл хомсдол үүсгэж  3 дугаар сар гэхэд 1650, 4 дүгээр сард 1730 төгрөг болсон. Тухайн үед нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  “Шатахууны үнийн зөвлөл”-д үнэ нэмэхгүй байх тухай зөвлөмж өгч “Одоо шатахууны үнэ нэмэгдэхгүй, буурна” гэснээр тавдугаар сард АИ92 бензин 1680 төгрөг болсон. Гэтэл удалгүй “Чоно борооноор гэгчээр улсын баяр наадамтай давхцуулан 1780 төгрөг болгоод амжсан бөгөөд дахин 30-40 төгрөгөөр нэмсэн.  Үндсэндээ 2018 оны эхний 8 сарын байдлаар шатахууны үнэ 5 удаа өсч байсан нь өдгөө түүх болон үлдэж.

Эндээс харахад уг зөвлөлийг “Шатахууны үнэ өсгөх зөвлөл” гэж нэрлэмээр байгаа юм. Яагаад гэвэл “Шатахууны үнийн зөвлөл”-д  монопол гэх компаниуд багтчихаар хэзээ ч үнэ нь буурахгүй тодорхой шүү дээ.

http://erennews.mn/article/30247


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.