Хятадад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1770 болжээ

712-15819046975e49ecdd85adaБЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 1770 болж, 10800 гаруй хүн эдгэрсэн бол халдвар тархсанаас хойш уг вирусээр халдварласан хүний тоо 70500 давлаа гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо өнөөдөр мэдээллээ.

Ням гарагийн байдлаар 68500 гаруй хүн халдвар авсны 1665 нь нас барж, 9419 хүн эдгэрсэн байна. Шинэчлэгдсэн мэдээллээр, Хятадад нас баралтын албан ёсны үзүүлэлт ням гарагт 2.43 хувьтай байсан бол даваа гарагт 2.5 хувь болжээ.
Бүс нутгуудын дунд Хубэй мужид хамгийн олон буюу 58100 гаруй хүн коронавирусний халдвар авж, 1696 нь нас барсан бол 6639 хүн эдгэрчээ. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид 1300 гаруй, төвийн нутагт орших Хэнаньд 1200 гаруй, зүүн нутгийн Жэзянь мужид 1100 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ням гарагийн байдлаар халдвар авсан хүний тоо 381 болсон бөгөөд 114 хүн эдгэрч, дөрвөн хүн нас баржээ. ОХУ-тай хиллэдэг Хар мөрөн мужид нас барсан 11 тохиолдол бүртгэгдэж, халдварласан хүний тоо 457-д хүрч, 80 хүн эдгэрсэн байна.
Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Хятадад халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталтай 150500 гаруй хүн эмч нарын хяналтад байгаа аж. Мөн сэжигтэй 7200 гаруй хүнийг тусгаарлажээ. Эмч нарын мэдээлснээр, 10600 гаруй хүний биеийн байдал хүнд байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих