Өөрсдөө үнэ нэмүүлчихээд жагсаал хийж жүжиг тавьж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай дуугаа өндөрсгөж “МҮЭ-ийн С.Ганбаатарыг энэ албан тушаалд нь МАН зүгээр нэг тавиагүй. Н.Энхбаяр даргын туслах байсны хувьд Н.Энхбаяр дарга байхдаа тавьчихсан. Та нар өөрсдийнхөө гар хөл болсон нөхрийг л тэнд тавьдаг шүү дээ. С.Ганбаатар чинь та нарын гар хөл. Ер нь О.Магнай нарын ард түмний төлөө ажилладаг хүмүүсийг тавихгүй дандаа тохиролцоогоор ажилладаг хүмүүсээ томилдог. Өөрсдөө үнэ нэмүүлчихээд МҮЭ-ийг жагсаал хийлгүүлж жүжиг тавьж байна. Та нар дандаа суултуурын гадуур сарьж байх аа, боль” хэмээн бухимдав.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Загджав “Гүндалай чи намын дарга болчихсон юм уу” гэхэд уурссан гишүүн “Би дарга шүү дээ. Албан бус л болохоос” гэж хариуллаа.

А.ИТГЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих