Энэтхэгт хэдэн мянган эрчүүд их сургуулийн кампус руу дайран орж, оюутан охидод бэлгийн дарамт үзүүлжээ

e0f676cf532930b589155471438891b3

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод байрлах эмэгтэйчүүдийн коллежид олон тооны эрэгтэйчүүд нэвтрэн орж эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт үзүүлсэн байна.

Өмнөд Дели дэх Гарги коллежийн кампус дээр тус сургуулийн эмэгтэй оюутнууд хүчирхийллийн эсрэг арга хэмжээ зохион байгуулж байсан аж. Тэгтэл хэдэн мянган эрчүүд тус сургуулийн газар нутаг руу зэрэг нэвтэрч эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт үзүүлэхийн зэрэгцээ олон тооны эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэсэн байна.

Харамсалтай нь энэ үеэр сургуулийн ажилтнууд болон цагдаа нар ямар ч хариу арга хэмжээ аваагүй гэнэ.

“Эрчүүд хэд хэд хуваагдан орж, эмэгтэйчүүдийг доромжилж, бэлгийн дарамт үзүүлсэн” гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.

“Бид коллежийн захиралтай холбоо барьж, хяналтын камерын бичлэгүүдийг үзэж байна” гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Анил Миттал хэлэв.

Мөн өмнөд Делигийн цагдаагийн газрын төлөөлөгч Атул Такур цагдаа нар үймээний үеэр юуч хийгээгүй гэсэн гомдлын дагуу шалгалт хийж байгаа гэж мэдэгджээ.

Хамгийн сүүлийн тоо баримтад өгүүлснээр 2019 онд Энэтхэг даяар 33,658 хүчингийн хэрэг бүртгэгдсэн ч мэдэгдээгүй хэрэг үүнээс хамаагүй олон байгаа гэж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Дээрх тоо нь Энэтхэг улсад өдөр бүр 92 хүчингийн хэрэг гардгийг харуулж байгаа юм.

Гэвч гэмт хэргийн тоотой харьцуулахад шүүх байгууллагын тоо хангалтгүй байгаагийн улмаас ихэнх хэрэг нь шийдэгдэлгүй удаан хугацаанд хүлээгддэг. Тухайлбал 2017 онд Энэтхэг даяар хүчингийн 18,300 хэргийг шалгаж эхэлсэн бол он дуусахад 127,800 хэрэг шалгагдахаар хүлээгдэж байжээ.

CAAK.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.