Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлав

15819927355e4b4b1fa3f59Увс аймгийн Цагаан хайрхан суманд хууль бусаар алт олборлохоор зэхэж байсан “Будар минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу АМГТГ-аас цуцаллаа. Мөн тус компанийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн “Газар лха” компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар хүчингүй болгов.

Хариуцлагатай уул уурхайн төлөө Хүчээ нэгтгэе!!!

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.