Хамарын хийд, Хан Баянзүрх хайрханд зорчихыг хязгаарлав

 5e4b621201791Засгийн газрын 2 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Хамарын хийд, Хан Баянзүрх хайрханд зорчихыг хязгаарласан байна.

Цагаан сарын үеэр монголчуудын олноор зорьдог газрын нэг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байдаг Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.

“Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, “Цагаан сарын баяр”-ыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй болсонтой холбогдуулан Сайншанд сумын Засаг даргын захирамжаар Хамарын хийд, Хан Баянзүрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа” гэж албан шийдвэрт онцолсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.