Хийморийн овоонд гарахыг хориглолоо

62a72a93349f89c4104b969081774d8b7ded803aУлаанбаатарчууд Цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоонд гарч хийморио сэргээдэг. Гэвч шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг хориглосонтой холбоотойгоор энэ жилийн Цагаан сараар Хийморийн овоонд гарахыг хоригложээ. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Хийморийн овоо руу явахыг хориглосон захирамж гаргасан тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих