М.Сономпил 264 сая төгрөгийн хахууль авсан нь хангалттай нотлогдсон хэмээн Дээд шүүх дүгнэв

deed-shuuhУИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилд холбогдох, хээл хахуулийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Дээд шүүхэд хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Түүнийг Хөгжлийн банкнаас хөрөнгийг нь гаргасан тендерийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Тодруулбал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулахад нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийнхөө байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгасан юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Сономпилийг Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан” гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин “Хотгор зам” компанийн захирал Хайратаас авсан 264 сая төгрөгийг нь улсын орлогод хураахаар болсон билээ. Уг ялыг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.