Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог

1582086297_hjjhhjhjhЗөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарын Д.Халиун гэх охинтой зүй бус харьцаж буй бичлэг сошиал орчинд түгж, олон нийтийн бухимдал, хардлагыг төрүүлсэн. Д.Халиун нь охиныхоо хамтаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д өмнө нь амьдарч байсан бөгөөд аргагүйн эрхэнд охиноо тус газарт үлдээж хэсэг хугацаанд явсан байдаг.

Харин одоо төрсөн охиноо авахыг хүссэн ч Г.Загдаа, Г.Амарсайхан нар өгөхгүй гэж байгаа юм. Одоогоор энэ асуудлыг шийдэхээр холбогдох албаны хүмүүс хамтран ажиллаж буй бөгөөд өөрийн охиноо Г.Загдаагийн тэргүүлдэг “Зөв амьдрах ухаан” ТББ-иас авах гэж хөөцөлдөж буй Д.Халиун ийн хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрбээр “Сайн байна уу. Намайг Дэлгэрмагнайгийн Халиун гэдэг. Би 22 настай. Асрамжийн газарт өссөн. 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд охиноо төрүүлсний дараа амьдрах газаргүй байсан учраас таньдаг эгчийнхээ зөвлөсний дагуу “Зөв амьдрах ухаан” ТББ-т очсон юм. Анх очиход зургаа, долоо орчим гэр байсан. 30 орчим хүн байсан байх. Өдөр бүр онцын хийх зүйлгүй өнгөрдөг байсан. Хашаа хороогоо цэвэрлэх, Загдаа ахын машин тэргийг угаах гээд л.
Ер нь тэр газарт өдөр бүр л зодоон, хүчирхийлэл болдог байсан гэж ойлгож болно. Загдаа ах, Амараа эгч хоёр уурлахаараа тэнд байгаа хүмүүсийг шууд л зодчихдог байсан. Амараа эгч  эмэгтэйчүүдийг үсдэж зодож байхыг нь ч харсан. Мөн тэндхийн хүмүүсийг үргэлж хэл амаар доромжилж, харааж зүхдэг байсан. Тийм газар хэн байхыг хүсэх юм бэ. Тэгээд л зугтсан. Хүүхдээ авч гарч салхилуулах, тоглуулах ямар ч боломжгүй. Хашаанаас огт гаргадаггүй байсан. Хүүхдээ аваад жаахан л холдоход хойноос ирээд бариад авдаг байсан” хэмээн олон ноцтой зүйлсийг ярьжээ.
MURDUGCH.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.