М.Мөнхшүр: Талийгаачтай хамт байсан Говь-Алтай аймгийн засаг дарга, удирдлагуудыг шалгаж байна

a6844b808b17f9f0ce518b7e37710aa00660af872020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт нэгэн бүсгүй амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал Есөнбулаг сумын харьяат 30 настай эмэгтэй автомашиндаа нас барсан байсныг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн. Уг бүсгүй нь Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан бөгөөд тус аймгийн ЗДТГ-т өчигдөр шөнө дарга нартай архи уусан гэх албан бус мэдээлэл байсан. Энэ талаар дөнгөж сая ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ний үүрээр 04:20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, ахлах мөрдөгч нар хэргийн газарт ажиллалаа. Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар аймгийн засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын ямар нэг өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсан, шалтгаан нөхцөлийг тогтоохоор шүүх эмнэлэгт задлан шинжээч томилоод, шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна.” Гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.