Коронавирусний халдварын далд үе хэр удаан үргэлжилдгийг хэлжээ

712-15821636335e4ddbd6c9447ЖЕНЕВ. /TASS/. Шинэ төрлийн коронавирусний халдварын далд үе дунджаар 5-6 хоног үргэлжлэх боломжтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

ДЭМБ явуулсан судалгаа, статистик өгөгдөлд хийсэн дүн шинжилгээ, математик загварчлалын үр дүн дээр үндэслэн ийнхүү мэдэгджээ. “Урьдчилан тооцоолсноор, халдварын далд үе дунджаар 5-6 хоног болох хэдий ч хоёр долоо хоног хүртэлх хугацаанд үргэлжлэх боломжтой” хэмээн тус байгууллага онцлон тэмдэглэжээ.
Коронавирусний халдварын нас баралтын коэффициент 2.3 хувь байна гэж Хятадын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.